Америкчууд Д.Трамп, Ж.Байден нарт хэрхэн хандаж байна вэ?

Америкчуудын 3/2 нь одоогийн төрийн тэргүүн Ж.Байден юм уу түүний өмнөх ерөнхийлөгч Д.Трампыг удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд таатай биш байгааг NBC News телевизийн санал асуулга харуулжээ. "Сонгогчдын 3/2 нь Ж.Байден эсвэл Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэж ярьж байна" гэж уг телевиз мэдээллээ.  Санал асуулгаар сонгогчдын 52 хувь Д.Трампын ерөнхийлөгчийн амбицыг "маш эвгүй" гэж тодорхойлсон бол 14 хувь нь "эргэлзэж байна" гэсэн байна.
 "Харин Ж.Байдены ерөнхийлөгчийн хэтийн төлөвийн тухайд сонгогчдын 48 хувьд нь туйлын таагүй мэдрэмж төрж, 19 хувь нь эргэлзэв. Санал асуулгын дүнгээс үзэхэд сонгогчдын 34 хувь Ж.Байденг, 32 хувь нь Д.Трампыг дэмжжээ. 
 Судалгааг нэгдүгээр сарын 20-24-нд 1000 хүнээс авсан ба тэднээс зарим нь утсаар оролцжээ. Д.Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ өмнө нь зарласан бол Ж.Байден нэр дэвших бодолтойгоо мэдэгдсэн ч одоогоор албан ёсоор зарлаагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ