ОХУ, БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагаанд Япон, НАТО хоёр санаа зовж байна О
ХУ, БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагаа нэмэгдэж буйд Япон, НАТО хоёр санаа зовж байгаа гэнэ. Энэ талаар Японы ерөнхий сайд Ф.Кишида, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг нарын уулзалтын үр дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдав. Тэнд "Орос, Хятадын цэргийн хамтын ажиллагаа нэмэгдэн, тэр дундаа Японы ойролцоо хамтарсан үйл ажиллагаа, сургууль хийж буйд бид санаа зовниж байна" хэмээн дурдсан тэд Украины мөргөлдөөний талаар Москваг шүүмжилж, Азийн бүс нутаг дахь Бээжингийн цэргийн үйл ажиллагааг буруушаалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ