Украины 40,000 цэргийг Их Британид сургана
Ноднин 10,000 украин цэрэг сургасан Их Британийн эрх баригчид өнөө жил 40,000 албан хаагч сургах бодолтой байна. Энэ талаар Telegraph сонинд бичсэн аж. Тус улсын Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Украины цэргүүдийг зэвсэглэх, сургахад Их Британи чухал үүрэг гүйцэтгэсээр байгааг тэмдэглэсэн бол хэвлэлийн төлөөлөгч нь ""Украины зэвсэгт хүчний шинэ зэвсгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө Их Британи ажиллана" гэж Бен Уоллес амласан" хэмээн мэдэгдэв.
Өнгөрсөн долдугаар сард 10,000 украин цэрэг Манчестер дэх баазад гурван долоо хоногийн сургалтад хамрагдсан юм. Тухайн үеийн ерөнхий сайд Б.Жонсон Киевт айлчлахдаа Украины армийг улсаас гадуур сургах шинэ хөтөлбөр, тэр дундаа буудлагын сургууль эхлүүлэхийг санал болгож байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ