Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна

Нийт нутгийн дунджаар хоёрдугаар сарын олон жилийн дундаж утга нь Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутгаараа -21…-22 градус хүйтэн. Харин Алтай өвөр говь болон говийн бүс нутгаараа -8…-12 градус бусад нутгаар -12…-22 градус хүйтэн байдаг. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хагастаа буюу ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсэг Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин зүүн аймгуудын зарим сумдын нутгаар буюу ялангуяа Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хоёрдугаар сарын нэгдүгээр 10 хоногт нийт нутгийг хамарсан цаг агаарын хүндрэл байхгүй. Алтай, Өвөр говиороо нэгдүгээр 10 хоногийн дунд үеэрээ Алтай, Хангайн уулархаг нутгаараа ялимгүй цас орох магадлалтай байгаа. Харин нийт нутгийг хамаарсан цаг агаарын хүндрэл хоёрдугаар сарын дунд болон гуравдугаар сарын дунд үед байна. Хоёрдугаар сарын хоёрдугаар 10 хоногийн эхэн үеэр олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн байх бол сүүл үеэр нийт нутгийг хамарсан цас орч хүйтрэх салхи шуургатай байх төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ