Ираны БХЯ-ны объект руу дроноор халдсаныг тайлбарлав

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч С.Дюжаррик Ираны Исфахан хот дахь БХЯ-ны объект руу дроноор халдсан талаар тайлбарлаж, үүнд оролцогчдыг тэвчээртэй байж, бусад орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг уриалав. "Бид өнгөрсөн амралтын өдрүүдэд Исламын Бүгд найрамдах Иран улсад болсон явдлын талаарх мэдээллийг түгшүүртэй ажиглаж байна" гэж мэдэгдсэн тэрээр нэгдүгээр сарын 28-ны бямба гарагт Исфахан дахь цэргийн байгууламж руу дронууд халдсан байж болзошгүй талаар дурдлаа. 
Түүнийхээр бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед бүх тал тайван байж, бусад улсын бүрэн эрх, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хурцадмал байдалд хүргэж болзошгүй аливаа үйлдлээс зайлсхийх хэрэгтэй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ