ОХУ-д БНАСАУ зэвсэг худалдах сонирхолтой байна

"ОХУ-д Хойд Солонгос зэвсэг худалдах сонирхолтой байж магадгүй" гэж тоймч Й.Олиманс Bloomberg-т хэвлэгдсэн нийтлэлдээ бичжээ. Тэрээр эдийн засгийн зогсонги байдлаас үүдэн, зэвсгийн худалдаа Хойд Солонгосын хувьд "амьдрал" болж магадгүйг дурдсан аж.  БНСУ-ын Төв банкны мэдээлсэнчлэн Умард Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оноос өсөхөө больсон учир тус улс тодорхойгүй хэтийн төлөвтэй тулгарсан байна. Эхлээд БНАСАУ 320 сая орчим долларын үнэ бүхий зэвсэг зарж магадгүй гэнэ. Тэр дундаа 122 болон 152 мм калибрын их бууны сум, 122 мм калибрын пуужинг. Хэдэн жилийн өмнө нэг нэгж зэвсгийн үнэ 6,000 орчим доллар байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ