Улс улсын онгоцны үйлчлэгчдийн дүрэмт хувцасны гоёмсог 8 онцлог
1. Францын Air France компани
Францын Air France компанийн дүрэмт хувцасны өнгө нь хар хөх өнгөтэй. Компани энэхүү өнгийг 70 гаруй жилийн турш ашиглаж ирсэн. Загвар зохион бүтээгч Christian Lacroix дүрэмт хувцсанд тод улаан бүс, бээлий нэмсэн нь үйлчлэгчдийг олон хүмүүсийн дунд амархан олж харах боломжтой.
2. China Eastern Airlines
China Eastern Airlines компанийн онгоцны үйлчлэгчдэд зориулсан хувцасыг Christian Lacroix зохион бүтээжээ. Энэхүү дүрэмт хувцас нь энгийн байдал, гоо үзэсгэлэн, даруу байдлыг илтгэсэн хувцас юм. Улаан бүс, дагалдах хэрэгсэл нь дүрэмт хувцсыг илүү сайхан харагдуулдаг. Нэмж дурдахад хүзүүний ороолт, бүс дээрх дугуй нь уламжлалт хятад хээтэй байдаг. Ингэснээр дүрэмт хувцас нь барууны загвар, дорнын соёлыг хослуулсан болно.
3. Delta Air Lines
Delta Air Lines –ийн дүрэмт хувцас олон жилийн турш нилээн хэдэн удаа өөрчлөгдсөн. 2018 онд дуучин Рианагийн загвар зохион бүтээгч Зак Розен шинэхэн загвар гаргажээ.
4. Virgin Atlantic, Их Британи
Өмнө нь их британийн Virgin Atlantic нислэгийн компаниы үйлчлэгч нар нэлээд сул дүрэмт хувцас өмсдөг байсан. Хожим нь дүрэмт хувцсыг Vivienne Westwood сайжруулж, илүү эмэгтэйлэг, дэгжин болгосон. Компанийн захиарал хэлэхдээ: Ажилчид сайн дүрэмт хувцастай байвал илүү сайн мэдэрч ажилладаг гэж хэлж байжээ.
5. ANA, Япон
Японы агаарын тээврийн ANA (All Nippon Airways) компанийн дүрэмт хувцсыг дизайнер б Prabal Gurung бүтээсэн бөгөөд. Хөнгөн саарал өнгийн костюмыг цэнхэр өнгийн ANA логотой хослуулсан. Мөн цэцгийн хээтэй тод ороолт нь тус компани нь Японы өв уламжлалыг хүндэтгэдэг болохыг харуулж байна.
6. Etihad Airways, Арабын нэгдсэн эмират (United Arab Emirates)
Etihad Airways бол Арабын Нэгдсэн Эмират улсын компани юм. Ороолт нь далд утгатай. Энэ нь Формула-1-тэй 10 жилийн турш хамтран ажилласны бэлгэдэл юм. Энэхүү загварыг Diane von Fürstenberg бүтээсэн. Ороолт нь мөн хэд хэдэн утгатай. Эхнийх нь Абу Дабигийн уралдааны замын дүр төрх юм. Дараах өнгөнүүд бас утга агуулдаг. Нил ягаан өнгө нь хааны өнгө, улбар шар өнгө нь цөлд нар жаргаж буйг харуулсан.Мөн түншүүдээ хүндэтгэсэн үнэ цэнийг агуулсан утгатай юм.
7. China Airlines, Хятад
China Airlines -ийн дүрэмт хувцасыг Оскарын Шилдэг хувцасны номинацид нэр дэвшсэн Уильям Чанг зохион бүтээжээ. Энэхүү дүрэмт хувцас нь Ази эмэгтэйчүүдийн зөөлөн, даруу байдлыг харуулсан үндэсний даашинз дээр үндэслэсэн байна. Дизайнер уламжлалаа хадгалж, орчин үеийн загварын үзэл баримтлалыг оруулахыг хичээсэн.
8. Singapore Airlines, Сингапур
Сингапурын агаарын тээврийн компанийн үйлчлэгчдийн дүрэмт хувцас 50 гаруй жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй байна. Сингапурын үйлчлэгчдийн бие барьсан юбка нь анха харахад алхахад ч тухгүй мэт харагдах боловч урдуураа гаргасан бага зэрэг зүсэлт нь явах, алхахад огт тээр болдоггүй аж. Харин өнгөний хувьд үйлчлэгчид цэнхэр, ахмадууд ногоон, тогооч үйлчлэгч улаан хувцас өмсдөг. Бонус: Сингапурын агаарын тээврийн компанийн зорчигчид ийм хоол иддэг. Мөн онгоцны үйлчлэгчдэд хоолыг хэрхэн гайхалтай байгуулахыг заадаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ