Спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат КОЙНЧИН О.Мөнхжинг шүүхэд ялжээ

О.Мөнхжин, Б.Идэр-Од нарын залуус IHC койныг хөрөнгийн зах зээлд гаргасан. Энэ үеэр спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат "О.Мөнхжин койн гаргаж хүмүүсийг залилж байна" гэсэн утгатай мэдээллийг өөрийн цахим хуудаснаа гаргасан. Харин О.Мөнхжин хариуд нь "Намайг гүтгэлээ. Хүний нэр төрд халдлаа" хэмээн Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл шүүхийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаан болж тус гомдлыг хэлэлцсэн бөгөөд сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбатын талд шийдвэр гарчээ. 

Өөрөөр хэлбэл, шүүх С.Шижирбат О.Мөнхжинг гүтгээгүй байна гэдгийг тогтоожээ.

С.Шижирбат шүүхэд ялсан гол үндэслэл нь О.Мөнхжин нь BscScan.com олон улсын крипто валютын сайт дээр IHC койноо гурван өөр цаг хугацаанд гаргажээ. Эхнийхийг 2021 оны наймдугаар сарын 18-нд, хоёрдахыг 2021 оны наймдугаар сарын 24-нд гуравдахийг 2021 оны есдүгээр сарын 10-нд гаргасан байна. Эхний гаргасан койноо олон нийтэд зарлаагүй нууц байсан бол хоёрдахь койноо олон нийтэд зарлаж мөнгө босгожээ. Гэхдээ койноо иргэдэд олгоогүй байна. Харин сүүлийн буюу 2021 оны есдүгээр сарын 10-нд гаргасан койноороо гүйлгээ хийсэн гэх мэдээлэл байна. Ингэж гурван өөр цаг хугацаанд ижил нэртэй койн гаргасан нь иргэдийг залилсан үйлдэл гэж шүүх үзсэн байж болзошгүй байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ