В.Зеленскийн заналхийлэлд хариу өглөө

Оросуудыг ирэх жил Парист болох зуны олимпын 33 дахь  тоглолтод оролцуулахаар шийдвэрлэсний дараа олимпыг бойкотлохоор хэлэлцэж буй Украины ерөнхийлөгч В.Зеленскийн заналхийллийн хариуд Европарламентын гишүүн асан, Францын улс төрч Флориан Филиппо твиттер хуудастаа "жиргэж", сэтгэгдлээ хуваалцав.  Тэр, "Оросын тамирчдыг "Парис-2024" олимпод оролцуулах болбол Украин бойкотолно гэж Зеленский заналхийлж байна. Тэг л дээ! Бойкотлооч!" хэмээн "жиргэжээ". Мөн "Украины олимп бойкотлохыг дэлхийн спорт даван туулж чадна" гэж онцолсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ