Финландад нас баралт өссөөр

  "Ноднин Финландад төрөлтийн түвшин сүүлийн 150 жилийн хамгийн бага үзүүлэлт байсан бол нас баралт 1940 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо" гэж тус улсын Статистикийн албанаас мэдээлэв. Үүний зэрэгцээ шилжилт хөдөлгөөний улмаас тус улсын хүн амын тоо нэмэгдсэн гэж тэмдэглэсэн байна. Холбогдох албаны тайланд дурдсанаар 2022 онд 62,886 хүн хорвоог орхисон нь өмнөх жилийнхээс 5,227-гоор олон байгаа нь 1940 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.  Харин ноднин 44,933 хүүхэд төрсөн нь өмнөх жилийнхээс 4,661-ээр цөөрч, сүүлийн 150 жилийн хамгийн муу үзүүлэлт болов.  Түүнчлэн сүүлийн нэг жилийн хугацаанд Финландын хүн ам 17,278-аар нэмэгдсэнийг мэргэжилтнүүд онцолжээ. 2022 оны 12-р сарын эцэст тус тус улсад 5,565,519 хүн бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ