Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ЖИЖИГ ЗЭЭЛ олгож эхэллээ

Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу жижиг зээлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгож эхлээд байна.

Жижиг зээлийг ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх, зорилгоор малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэдэд олгох юм.

Тус зээлийг хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10 сая хүртэл төгрөг, Нөхөрлөл хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг, бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 50 сая хүртэл төгрөгийн хэмжээтэй 36 сарын хугацаатайгаар Улаанбаатар хотод Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкаар жилийн 8,5-8,8 хувийн хүүтэй, хөдөө орон нутагт Төрийн банкаар 4,4 хувийн хүүтэйгээр олгоно.

Зээлд хамрагдахыг хүссэн иргэд өөрийн харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандах боломжтой.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ