ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгийг 87 ХУВЬД олгоод байна
Хүүхдийн мөнгө олгох өрхийг тодорхойлох, мэдээлэл шинэчлэх ажлын явцыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тэрбээр "Нийт хүүхдийн 87 хувьд мөнгийг нь олгоод байна. Нэгдүгээр сардаа багтааж 91 хувьд хүргэнэ. Хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн 10 хоногт иргэд мэдээллээ эрчимтэй шинэчилж байна.
Тухайлбал:
· 90 гаруй мянган өрх мэдээллээ шинэчлэх хүсэлтээ ирүүлсэн
· 11 мянга орчим айл өрх шинээр бүртгэгдсэн Өмнө нь бүртгэлтэй байсан
· 5,000 орчим өрх хасагдсан байна.
Мөн өнөөдрийн байдлаар 100 мянга орчим машин бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн. Учир нь таван жил татвараа төлөөгүй, хөдөлгөөнд оролцдоггүй хэсгүүд бий. Иргэд авто машинаа борлуулахдаа янз бүрийн аргаар зардаг. Жишээлбэл, эд ангиар задлаад борлуулдаг нь бүртгэлээс хасагддаггүй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ