Хөгжлийн банканд холбогдох хавтаст хэргийг ШҮҮХ хүлээн авлаа

Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн Тамгын газраас "Хөгжлийн банканд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 16:00 цагт хүлээн авлаа.493 хавтаст хэргийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авахад нэлээд хугацаа шаардагдсан. Эрүүгийн хэргийг шүүх тус аргачлалаар хүлээж авдаг" гэв.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Хөгжлийн Банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг өргөн цар хүрээнд хийж эхэлсэн. Тодруулбал, нийт 94 хүн болон хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үүний дотор УИХ-ын гишүүнээр одоо ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн асан хүмүүс ч бий" гэсэн мэдээллийг өгч байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ