Дуудлага худалдаагаар 40 сая ам.доллар нийлүүллээ
Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар /2023.01.24/ цахим талбарт 40 сая ам.долларыг 3477.88 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.
Своп, форвард арилжаагаар банкууд 10.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй аж.
Сануулахад, гадаад валютын албан нөөц 2022 оны 12 дугаар сард 3 тэрбум 399 сая 600 мянган ам.долларт хүрч, өмнөх арваннэгдүгээр сараас 15.82%-иар буюу 464 сая ам.доллароор өссөн талаар өмнө нь мэдээлсэн. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын валютын зах зээл тогтворжлоо" хэмээн мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ