2023 он гарснаас хойш 175 өрхөд ИПОТЕКИЙН зээл олгожээ

Барилга хот байгуулалтын яамны мэдээгээр 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлдэгч 20.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байна. Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг 2 нэгжээр буулгаж, 6 хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн 6 хувийн хүүтэйгээр олгогдох болсон. Гэвч цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан нь шинээр зээл хүсэгчдэд хүндрэл учруулж байв.

·              ·         Тодруулбал, дээрх хугацаанд нийт 63.171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдсэн байдаг. Харин 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилснээр шинээр зээл хүсэгчдийн хувьд зээлээ богино хугацаанд шийдүүлэх боломж бүрдсэн юм.

Учир нь, ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь эргэн төлөлтөөс орж ирдэг циклтэй. Эдийн засагчид энэ оноос эхлэн ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо өмнөх оноос илүү нэмэгдэж, орон сууцны борлуулалт сайжирна гэж дүгнэж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн нь худалдан авах чадварыг бууруулаад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ