Amazon дэлхийн хамгийн үнэтэй брэнд боллоо
Дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ болох Amazon компани өнгөрсөн жилд $51 тэрбум доллар алдсан ч Apple-г гүйцэн түрүүлэн үнэ цэнтэй брэндүүдийн чансааг тэргүүллээ. Brand Finance Global-ийн гаргасан дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтад жилийн дотор 15 хувийн хөрөнгөө алдан үнэлгээ нь $350,3 тэрбум доллараас $299,3 тэрбум хүртэл багассан Amazon компани нэгд бичигдсэн тухай тайланд дурджээ.
Apple компани чансааны хоёрт бичигдсэн бөгөөд хөрөнгийн хэмжээ нь өнгөрсөн онд 16 хувиар буюу $355,1 тэрбумаас $297,5 тэрбум хүртэл багасчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ