Патиалагийн зүүлт


1925 онд Энэтхэгийн Патиала мужийн захирагч, Махаража Бхупиндар Сингх Парист айлчлахдаа худалдан авсан үл мэдэгдэх, асар үнэт баялгийн талаар олон хүн мэдээгүй байв. Махаража, Францад олон тооны хамтрагчидтай хүрэлцэн очжээ.
Бхупиндар Сингх "Cartier" үнэт эдлэлийн газарт урьд өмнө хэзээ ч байгаагүй гоо үзэсгэлэнтэй зүүлт авахыг хүссэнээ хэлж захиалсан байдаг. Үнэт эрдэнэс бүхий зүүлтийг урлахад гар урчууд гурван жилийг зарцуулж, бэлэн бүтээгдэхүүн нь 2930 очир алмааз бүхий 5 эгнээ цагаан алтнаас бүрдсэн. Энэхүү зүүлтийн гол хэсэгт шар өнгийн Де Бирсийн очир алмаазыг суулгаж өгсөн байв. Энэхүү алмаз нь дэлхийн хамгийн том очир эрдэнийн жагсаалтад 7-р байрт байсан бөгөөд гольфын бөмбөгийн хэмжээтэй харагддаг. Картьерын урлангаас Энэтхэг рүү зүүлт илгээхээсээ өмнө олон нийтэд дэлгэн үзүүлж дурсгалын үнэт зүйл болгон зургийг ганцхан удаа татуулжээ.
Зүүлтийг 1948 онд Махаражагийн хүү зүүснээр хамгийн сүүлд харсан бөгөөд дараа нь алга болсон байдаг. Махаража буюу ноёдууд хүнд хэцүү цаг үед хоосорч амьдралаа залгуулахын тулд үнэт эдлэлээ зарж борлуулдаг байсан хэмээх тул Патиалагийн зүүлтээс үнэт чулуунуудыг авч, дараа нь гинж нь зарагдсан.
Хагас зууны дараа гинжийг Лондонгоос олжээ. Cartier-ийн үнэт эдлэлийн үйлдвэр гинжийг буцааж худалдаж аваад, зүүлтийг бараг бүрэн сэргээж, байгалийн очир алмаазыг синтетик алмаазаар сольсон байна.
Vintage fashion

СЭТГЭГДЭЛ БИЧИХ