Европ дахь саятан банкируудын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрэв

2021 онд Европын банкуудын хамгийн өндөр цалинтай ажилчдын тоо 2020 онтой харьцуулахад 41,5 хувиар өссөн тухай Европын банкны хяналтын газрын тайланд дурджээ. "Жилийн нэг сая еврогийн цалинтай банкны ажилчдын тоо 1,383-аас 1,957 болж өссөн нь түүхэн дээд амжилт болсон" (Мэдээлэл цуглуулах ажил 2010 оноос эхэлсэн) гэж The Guardian-д бичсэн аж. Уг судалгаанд Их Британийг оруулахаа больсон юм. Тэд Европын холбооноос гарахынхаа өмнө чансаагаараа тэргүүлж байв. Жишээ нь, 2017 онд тус улсын нэг сая еврогийн орлоготой банкируудын тоо 3,567 байсан бол 2021 оны сүүлээр Испани, Итали, Францад 70 хувь өсчээ. Хамгийн чинээлэг банкирууд Герман, Итали, Францад амьдардаг. Харин банкируудын хамгийн өндөр цалин нь 14 сая евро. Энэ нь тус улсын дундаж цалингаас 466 дахин их. Европын холбооны орнуудын дундаж цалин 2021 онд жилд 33,5 мянган евро байсан ба хамгийн өндөр цалин Люксембургт байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ