Төгрөгийн доллартой харьцах сарын дундаж ханш 304.05 төгрөгөөр сулрав

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 7 дугаар сард 3153.03 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 304.05, өмнөх сарынхаас 28.77 төгрөгөөр сулрав.

Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 7 дугаар сард 468.27 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.37, өмнөх сарынхаас 1.42 төгрөгөөр суларсан байна.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 54.32 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.74 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.05 төгрөгөөр чангарсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Үүнээс гадна гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.долларт хүрсэн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлсэн. Тухайлбал, 2021 он гарахад гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар байсан бол, өнөөдрийн байдлаар 2.6 тэрбум ам.доллар болтлоо буурсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ