Ираны хилчид их хэмжээний хар тамхи хураав

        Ираны хилийн алба тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Сераван хотын ойролцоо 1,4 тонн хар тамхи хураан авчээ. Энэ талаар уг газрын дарга Ахмад Али Годарзи мэдээллээ. Түүний ярьсанчлан хоёр машин хар тамхи оруулж ирэх гэж байсан хууль бус наймаачид хилчид рүү эхэлж буудсан ба хилчид ч хариу гал нээсэн байна. Тэгээд гэмт этгээдүүд зэвсэг, 1,4 тонн гаруй опиумтай машинуудаа орхин зугтсан аж.  
  Сераван хот нь Систан болон Белужистан мужид оршдог төдийгүй Ираны гэмт хэргийн шинжтэй бүс нутгийн нэг юм. Пакистан, Афганистантай хиллэдэг эл хотын нутаг дэвсгэрээр хар тамхины наймааны ихэнх нь дамждаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ