Шинэ аварга О.Хангай иргэдийг тарвасаар дайллаа
Шинэ аварга О.Хангай энэ жил тарвасаа зарахгүй, тарвасаараа та бүхнийг дайлна гэжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Олон жил Ховдын брэнд болсон тарвасаа борлууллаа. Энэ жилийн тарвасаараа та бүхнийг дайлна аа, зарахгүй” хэмээгээд хүссэн хүнийг хүрэлцэн ирэхийг урьсан байна.
Шинэ аварга Хан-Уул дүүрэг дэх Говь компанийн үйлдвэрийн дэлгүүрийн гадаах талбайд өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ний 14:00-18:00 цагт өөрөө үйлчилж эхэлжээ. Талбайд олон хүн цугларчээ. Улсын аварга О.Хангай "Хүүхэд байхаасаа аавдаа тусалж тарвас тарьж эхэлсэн. Энэ жил тарвасаараа иргэдээ дайлъя гэж наадмын дараагаас л бодож эхэлсэн. Өнөөдөр төсөөлснөөс ч олон хүн ирсэн байна. Маш их баярлалаа. Би 18:00 цаг хүртэл энд байна. Хүссэн хүн бүртэй хамтдаа зургаа даруулна" гэж ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ