Хамгийн өндөр насалсан хоёр дахь эмэгтэй таалал төгсчээ

  "Дэлхийн хамгийн өндөр насалсан хоёр дахь эмэгтэй Текла Юневич Польшид 116 насандаа таалал төгслөө" гэж Польшийн RMF радио мэдээллээ.   1906 оны зургадугаар сарын 10-нд Львов хотоос 40 км-ийн зайд орших Крупско тосгонд мэндэлсэн тэрээр дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш тус улсын өмнөд хэсэгт орших Силезид амьдарчээ. Нөхрөө 1980 онд алдаад, 103 хүртлээ ач, зээ нараа асран хүмүүжүүлсэн түүний талаар ойр дотныхон нь "Сайхан ааштай, хошигнох, унших, хөзөрдөх дуртай байсан" хэмээн дурссан аж.                     
        Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй бол Францын гэлэнмаа Люсель Рандон. 118 настай тэр, 1904 оны хоёрдугаар сарын 11-нд төрсөн ба ноднин коронавирусээр халдварлаад, эдгэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ