Капитолын ордны ойролцоо өөрийгөө хөнөөжээ

     "Капитолын ордны ойролцоох хашаа руу машинтай үл таних зэвсэгт этгээд дөхөж очоод, өөрийгөө буудаж егүүтгэлээ" гэж Bloomberg мэдээлэв. Цагдаа нар дөхөж очиход шатаж буй машинаас гарч ирсэн тэр, агаарт хий буудсаныхаа дараа өөрийгөө бууджээ. Түүний хэн болохыг хараахан тогтоогоогүй байгаа аж. Цагдаагийн газрын мэдээлснээр уг этгээд АНУ-ын Конгрессын гишүүд рүү халдахаар төлөвлөж байсан гэх мэдээлэл үгүй гэнэ.                    
               Өнгөрсөн зургадугаар сард Капитолын ордны ойролцоо машин тавьсан этгээдийг цагдаа нар саатуулан нэгжихэд хуурамч үнэмлэх, хийн гар буу, цамц, сум олдсон юм. Тэр этгээд Нью-Йоркийн тэтгэвэртээ гарсан цагдаа Жером Фелипе болох нь тогтоогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ