Афганистанд АНУ 150 сая долларын тусламж үзүүлэв
"АНУ НҮБ-ын гурван байгууллагаар дамжуулж Афганистанд 150 сая долларын тусламж үзүүлсэн" хэмээн АНУ-ын тусгай төлөөлөгч Томас Уэст мэдэгдлээ. "Бид Афганистаны эдийн засгийн хямралыг даван туулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна. 150 сая доллар нь хүнсний аюулгүй байдлыг шийдвэрлэх, афганистан хүүхдүүдийг сургуульд сургах, охид эмэгтэйчүүдийг чадавхижуулахад тусална" гэж олон нийтийн сүлжээнд тэр бичжээ. Тус улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад 80 сая, Хүүхдийн сан-ЮНИСЕФ-эд 40 сая, эмэгтэйчүүдийн байгууллагад 30 сая доллар хуваарилсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ