2022 онд дэлхийн олон улс орнуудад сүүлийн 150-250 жилийн турш тохиож байгаагүй онцгой халуун зун болж байна
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай гарагийн цаг агаар өөрчлөгдөж экосистемийн шинэ хямрал улам бүр ойртсоор байна. Үүний хамгийн том нотолгоо нь 2022 онд дэлхийн олон улс орнуудад сүүлийн 150-250 жилийн турш тохиож байгаагүй онцгой халуун зун болж байгаа явдал юм.
Тухайлбал Франц болон Испаны өмнөд нутгуудаар хэт халууны улмаас ой хээрийн түймэр дэгдэж олон мянган хүн гал түймрийн эсрэг тэмцэж байна. Францын өмнөд хэсгээр 7-р сард 40 градус хүрсэн бол Испаны өмнөд мужуудын зарим хэсгээр 45 градус хүрч халсан байна. Үүнээс гадна Италийн нутаг дахь Альпын нуруунд орших мөнх цэвдэг мөсөн гол хайлсны улмаас 11 хүн осолдож амиа алдсан хэрэг гарчээ. Хэрэв ямар ч арга хэмжээ авахгүй бол 20-р зууны төгсгөл үеэс эхлэн эрдэмтэн судлаачдын анхааруулсаар ирсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт цаашид бүр ч илүү аюулын харанга дагуулж мэднэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ