Саудын Араб 170 км урттай барилга-хот барина

Саудын Араб “The Line” нэртэй хот байгуулалтын төслийнхөө зургийг танилцуулав. Нэг урт барилга дотор 9 сая оршин суугчтай хот байгуулах бөгөөд уг хот-барилгын өргөн ердөө 200 метр байх аж. Саудын Арабын баруун хойд хэсэгт 500 тэрбум ам.долларын өртгөөр хэрэгжих “Neom” төслийн хүрээнд баригдах “The Line” хот-барилга гудамжгүй, автомашингүй байхаар төлөвлөгджээ. 


Саудын Араб хөрш болох Арабын Нэгдсэн Эмират улстай аялал жуулчлалын талбарт өрсөлдөн, 2030 он гэхэд жилд 100 сая жуулчин хүлээн авдаг болно хэмээн зарлаад буй. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ