АПУ компани нэгж хувьцаанд 45 төгрөг тараахаар болжээ

 "АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хагас жилийн санхүүгийн үр дүнгээ гаргажээ.

Ингээд энэхүү үр дүнг харгалзан, нийт хувьцаа эзэмшигчдийнхээ нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөр тогтоох ажээ.

Харин ногдол ашгийг ирэх жил буюу 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Хөрөнгийн бирж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ