АНУ зэвсгийн хяналтын шинэ тогтолцоо бий болгохыг БНХАУ-д уриалав

        Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэрээнд гарын үсэг зурсан орнуудын бага хурал Нью-Йоркод эхэлсэнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн албан ёсны мэдэгдэлдээ "БНХАУ зэвсэг хянах шинэ тогтолцоо бий болгох хэлэлцүүлэгт оролцох ёстой" хэмээн мэдэгдэв. Тэрбээр "Бээжин ч мөн адил цөмийн зэвсэгт гүрэн бөгөөд түүнийг хорогдуулах, хязгаарлах тухай гэрээг орлох зэвсгийн хяналтын шинэ тогтолцоог боловсруулахад уг хуралд оролцогчдын хүчин чармайлтын нэг хэсэг болж байгаатай холбогдуулан Хятадыг хэлэлцүүлэгт урьсан" гэжээ. Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах, хязгаарлах тухай гэрээг 2026 онд хүчинтэй байх хугацаанд нь орлуулах ёстой.                
    Өмнө нь Цагаан ордны тэргүүн "ОХУ-тай АНУ зэвсгийн хяналтын шинэ тогтолцоо, тэр дундаа цөмийн зэвсгийг зохицуулах талаар нэн даруй хэлэлцэхэд бэлэн байна" хэмээн тунхаглаж байлаа. Мөн "Хүйтэн дайны оргил үед ч Вашингтон, Москва хоёр дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хангахын тулд хамтарч ажиллаж чадсан юм" хэмээн дурссан түүний хэлснээр өдгөө ОХУ цөмийн зэвсэг хянах ажлыг сэргээхэд бэлэн гэдгээ дахин харуулах ёстой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ