Д.Кэмерон тэргүүтэй 39 хүнд ОХУ хориг арга хэмжээ авлаа
"Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмерон тэргүүтэй 39 сэтгүүлч, улс төрчийг Москва "зогсоох жагсаалт"-ад орууллаа" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам даваа гарагт мэдэгдэв. "Их Британийн засгийн газар ОХУ-ын нийгэм-улс төрийн хүрээний төлөөлөгчид, дотоодын эдийн засгийн операторууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг хориг арга хэмжээ авах механизмыг үргэлжлүүлэн хэрэглэж буйтай холбогдуулан Оросын "зогсоох жагсаалт"-ад манай орныг олон улсын хэмжээнд тусгаарлах зорилготой Лондоны дайсагнасан үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй улс төрч, бизнесмен, сэтгүүлчдийг оруулахаар шийдвэрлэлээ" гэж тус яамны цахим хуудаст дурдсан байна. Уг жагсаалтад Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмерон, ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хелен Бауэ-Истон, BBC корпорацийн мэдээллийн албаны дарга Жонатан Манро нарын 39 хүн багтсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ