АНУ-д сармагчны цэцгийн вакцин хомсдов
Тус улсад сармагчны цэцгийн вакцин хомсоджээ. Эл өвчнөөр халдварлагсдын тоо нэмэгдсээр байвал эрсдэл их нэг сая хүн Jynneos вакцины хоёр тунг хэдэн сарын турш авахгүй байж магадгүй нь.Өнгөрсөн долоо хоногийн эхээр 800,000 орчим тун вакцин ирсэн гэж мэдээлсэн ч энэ нь вирусээр халдварлах эрсдэлтэй хүмүүсийг вакцинжуулахад хангалтгүй бөгөөд шинэ тун аравдугаар сар хүртэл ирэхгүй гэнэ. Jynneos вакцины хоёр тун нь АНУ-ын эрх баригчдын хамгийн их эрсдэлтэй гэж үздэг 1,6 сая гей, бисексуалын гуравны нэгд л хангалттай аж. Вашингтон дахь Стратегийн болон олон улсын төвийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Стивен Моррисон "Эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцинжуулахын тулд 3,2 сая тун вакцин шаардлагатай. Харин АНУ 2022 оны эцэс гэхэд 2 сая тун вакцин ч үгүй болно. Одоогоор бидэнд 1 сая гаруй тун вакцин байна" хэмээн мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ