Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад Монгол Улсаас 12 газар бүртгэлтэй

Улс орнуудын өөрсдийн үндэстний дархлаагаа хамгаалах, таниулах, өвлүүлэх үйл хэрэгт "ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТ" чухал ач холбогдолтой. Соёл уламжлал болон газар нутаг гээд олон төрөл ангиллаар энэхүү жагсаалтад улс бүр өөрийн үнэт өвөө албажуулан бүртгүүлдэг билээ.

Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад одоогоор Монгол улсаас нийт 12 газар байна. Үүнд:

Соёлын ангиллаар:

  • Амарбаясгалант хийд, түүнийг хүрээлсэн тахилгат, соёлын дурсгалт газар
  • Хөдөө арал дахь археологийн дурсгал, түүнийг хүрээлсэн соёлын дурсгалт газар
  • Балдан Бэрээвэн хийд, түүнтэй холбогдох тахилгат газар нутаг
  • Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор
  • Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор
  • Монголын говь дахь хадны зургийн цогцолбор
  • Тахилгат Биндэр уул, түүнтэй холбогдох соёлын дурсгалт газар
  • Монголын тахилгат уулс

Байгалийн ангиллаар:

  • Монголын говь дахь Цэрдийн галавын үлэг гүрвэлийн өлгий нутаг
  • Монголын Их говийн цөл нутаг
  • Дорнод Монголын тал нутаг.

Хосолмол ангиллаар:

  • Монгол Алтайн өндөр уулс

Соёлын биет бус өв, газар нутаг, ёс уламжлалыг агуулсан бүхий л хэсэгт хадгалалт, хамгаалалтын бодлогын олон талт ажлуудыг олон улсын болоод дотоодын мэргэжлийн байгууллагуудтай нь хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Соёлын сайд мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ