Моникагийн гоёмсог хүзүүний зүүлт
2006 онд Моника Беллуччи Каннын кино наадамд Мексикийн домогт жүжигчин Мария Феликсийн чимгэн зүүлтийг зүүж ирсэн байв. Маргад эрдэнээр чимэглэсэн алтан матар хамгийн гоёмсог бөгөөд онцгой содон байжээ.
2019 онд жүжигчин Каннын кино наадамд дахин зочилж, Картьегийн шинэ бүтээл хүзүүндээ зүүж, Мария Феликсийн домогт зүүлтэнд хүндэтгэл үзүүлжээ. Францын үнэт эдлэлийн ордны мастерууд цагаан алт, алмааз, Колумбын маргад эрдэнээр гоёл чимэглэлийг урласан бөгөөд нийт жин нь 46,45 карат бөгөөд Мексикийн уран дарханы урласан үнэт эдлэлийн нэгэн байв.
Моника бусдын харцыг хүзүүний зүүлтэд төвлөрүүлэхийн тулд Клод Лелучийн "Амьдралын хамгийн сайхан жилүүд" киноны нээлтийн үеэр сонгодог хар хөх өнгийн Dior даашинзаар гоёсон.
СайханУул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ