Д.Трампын экс эхнэрийн үхлийн шалтгааныг тогтоов
"АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын экс эхнэр Иванагийн үхлийн шалтгааныг санамсаргүй явдал гэж тогтоожээ. Энэ бол Нью-Йорк хотын эрүүл мэндийн ахлах шинжээчийн дүгнэлт аж" хэмээн "Нью-Йорк Таймс" сонинд мэдээллээ. Тус хотын эрүүл мэндийн ерөнхий шинжээч "Трампын экс эхнэр биедээ их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан" гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч асан Д.Трамп долдугаар сарын 14-ний пүрэв гарагт Ивана Трампыг Нью-Йорк дахь гэртээ нас барсан гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн билээ.
Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Ивана Трампыг доод давхрын шатан дээрээс олжээ. Түүний үхлийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн ч мөрдөн байцаагчид "Зүгээр л унасан" гэсэн дүгнэлтэд хүрлээ" гэж бичицгээж байна.
Доналд Трамп 1977 онд Ивана Зельничковатай гэрлэж, 1992 онд салах шийдвэр гаргахаасаа өмнө тэд гурван хүүхэдтэй байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ