Ж.Флойдыг хөнөөсөн цагдаад дахин хорих ял оноолоо

   Афроамерик Жорж Флойдыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан цагдаагийн ажилтан асан Дерек Шовинд хохирогчийн иргэний эрхийг зөрчсөн хэргээр дахин ял оноов. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Миннесотагийн эрх баригчид түүнийг хоёр, гуравдугаар зэрэглэлийн аллага үйлдсэн гэм буруутайд торцсоны дараа тэр, 22,5 жилийн ял эдэлж байгаа билээ. Шүүгч нар түүнд 252 сарын хорих ял оноож, эдэлсэн долоон сарыг нь хасаж тооцсон юм. Хоёр ялыг зэрэг эдлүүлэх аж.            
     2020 оны тавдугаар сарын 25-нд цагдаа Дерек Шовин 46 настай афроамерик Жорж Флойдыг Миннеаполис хотод саатуулж байхдаа хөнөөсөн. Цагдаа нар сэжигтэн эрийг асфальтан зам дээр хэвтүүлсэн ба Д.Шовин, Ж.Флойдын хүзүүн дээр өвдөглөснөөс амьсгалах боломжгүй болсон хохирогч ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ