Хятадын Гуандун мужийг хар салхи дахин дайрав

               БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Гуандун мужийн Маоминг хотын эрэг орчмын бүс нутгийг "Чаба" хар салхи дахин дайрчээ. Энэ нь энэ оны гурав дахь дайралт аж. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэнчлэн Хайнань, Гуандун, Гуанси мужид ням гарагт аадар орох бол Гуандуны далайн эрэгт 160 км/цаг хүртэл хүчтэй салхи шуурсан байна. Мөн даваа гарагт Хайнанийн тэнгисийн аюулгүй байдлын алба харъяандаа буй 2,000-аад хөлөг онгоцыг боомт руу буцахыг зөвлөсөн гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ