Oversize сорочкан цамц+кроп топ

Халууны улиралд хамгийн тохиромжтой зохицол .Загварын блогерууд урин дулааны улирал ирсэнтэй холбогдуулан хувцас загвартаа мөн шинэчлэл хийж, төрөл бүрийн стилийн бикини, кроп топ, браллетын гадуур сул загвартай сорочкан цамц өмсөж, зөвхөн халуун орны далайн эрэг дээр биш, харин хотын гудамжаар явахад хүртэл зохимжтой харагдах хялбар стилистик аргачлал хэрэгжүүлээд байна. 

 Oversize цамц нь орчин үеийн бүсгүй бүрийн хувцасны шүүгээнд байдаг загваруудын нэг болсон тул энэхүү аргыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Халуун өдрүүдэд нимгэн топны гадуур цамц өмсөхийн давуу тал нь биеийн арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, илүү тухтай, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэхээс гадна ямар ч энгийн төрхийг хормын зуур сонирхолтой харагдуулж чаддаг. 

 Oversize цамцны хувьд цагаан, тод ягаан, шаргал, ногоон, цэнхэр гээд түлхүү өнгөлөг загваруудыг анхааралдаа авахыг зөвлөж байна. Харин дотуур нь өмсөх бикини болон кроп топны хувьд өнгө тийм ч чухал биш юм. Хамгийн гол нь биед тань тухтай байх нь л чухал юм. 

Oversized poplin shirt - White/Striped - Ladies | H&M


15 Trendy Shirt Over Crop Top Outfits - Styleoholic


Кроп-Топ женский однотонный, модная пикантная майка, Повседневная рубашка  без рукавов, крутая Клубная уличная одежда, черный и серый цвета | Женская  одежда | АлиЭкспресс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ