Монгол тамирчид усан сэлэлтийн ДАШТ-ий үеэр Улсын рекордыг долоон төрлөөр шинэчиллээ
Унгарын Будапешт хотноо 19 дэх удаагийн усан сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдлаа. Уг тэмцээнд Монгол улсаас ОУХМ Б.Энхтамир, Г.Занданбал, Б.Энххүслэн, Э.Ариунтамир нар оролцсон юм.
ОУХМ Э.Ариунтамир 100 болон 50 метрийн араар даллах сэлэлтээр Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Харин ОУХМ Б.Энххүслэн 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр мөн 50 метрийн дельфин сэлэлтээр улсын дээд амжилтыг шинэчилжээ. Түүнчлэн ОУХМ Г.Занданбал 100 метрийн мэлхий сэлэлт төрөлд, ОУХМ Б.Энхтамир 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр улсын дээд амжилтыг ахиулав.
Харин багаараа 4х100 метрийн холимог төрлөөр улсын дээд амжилтыг шинэчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ