Өнгөрсөн сард 572 иргэн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагджээ Тэд нийт 53.1 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Өнгөрсөн сард 572 иргэн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан байна.Тэд нийт 53.1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Түүнчлэн тавдугаар сард хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн үлдэгдэл 144.3 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа аж.
Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар сарын эцэст 5.8 их наяд төгрөг болсон талаар ҮСХ-ноос мэдээлсэн. Энэ нь өмнөх сараас 70.9 (1.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 780 (15.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ