"Макдоналдс" их хэмжээний мөнгө төлнө

          "Макдоналдс" компани санхүүгийн луйврын хэргээр эрүүгийн хариуцлага хүлээхгүйн тулд Францын төрийн санд 1,25 тэрбум евро төлөх болов. Энэ тухай пүрэв гарагт "Франс Пресс" агентлаг мэдээллээ. Энэ хэргийн урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа 2016 онд эхэлжээ. Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар "Макдоналдс"-ыг Францад татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасан аж. Тус компани ашгаа зориудаар бууруулж нуусан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ