О.Амгаланбаатар : АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлтэй байна
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би Авлигатай тэмцэх газарт өөрийгөө шалгуулах хүсэлтэй байгаа юм. Би Говь-Алтай аймгийн Засаг даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд ажилласан нөхцөл байдлаа шалгуулах хүсэлтэй байгаа юм. Сүүлийн зургаан сар нэр бүхий улстөрчдийн захиалга, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлж намайг гүтгэсэн. Тийм учраас Говь-Алтай аймгийн Засаг даргаар хоёр удаа ажиллаж байх хугацаандаа гаргасан тушаал шийдвэр, зарцуулсан мөнгө, шийдвэр олгосон газар зэргээ АТГ-т шалгуулахаар өгч байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ