Улаанбаатар хотод орон сууцны ам метр талбайн үнэ буурч байна
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны тавдугаар сард өмнөх сараасаа 0.9 хувиар буурсан тухай Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тодруулбал, 2022 оны тавдугаар сард шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 3.14 сая төгрөг болжээ. Өмнө нь 2022 оны гуравдугаар сард энэ үзүүлэлт дунджаар 3.4 сая төгрөг байв.
Харин жилийн өөрчлөлтөөс харвал, шинэ орон сууцны үнэ 14.1 хувиар, хуучин нь 25.5 хувиар өссөн байна.
Шинэчлэгдсэн мэдээллийг байршлын хувьд авч үзвэл, шинэ орон сууцны ам метр талбайн үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.48 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хямд буюу 2.23 сая төгрөг байна.
Харин Чингэлтэй дүүрэгт хуучин орон сууцны нэг ам метр талбайн үнэ 3.75 сая төгрөг байгаа нь бусад дүүргээс хамгийн өндөр үнэтэйд тооцогдохоор байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ