"The Hu" хамтлаг менежерийнхээ талаар мэдэгдэл хийлээ

"The Hu" хамтлагийн менежер их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Үүнтэй холбогдуулан тус хамтлагаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Манай хамтлаг, менежер Tuga Namgur-тэй хамтран ажиллахаа больсон. Түүнийг их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд их гарч байна. Тодруулбал, биднийг дэмждэг, уран бүтээлийг минь сонсдог хүмүүс рүү төлбөр төлж, тэмдэглэгээ бүхий баталгаажсан дэмжигч болох хүсэлтийг цахимаар явуулж их хэмжээний мөнгө залилж байгаа тухай олон хүн гомдол ирүүлсэн. Тэрхүү хүсэлтийг тусгай программ ашиглаж явуулж байгаа нь тодорхой болсон. Ямартай ч энэ асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ