Голланд батлан хамгаалахын төсвөө 5 тэрбумаар нэмнэ
Голланд улс батлан хамгаалахын төсвөө 5 тэрбум еврогоор нэмэхээр болов. Энэ талаар AP агентлаг мэдээллээ. Батлан хамгаалахын сайд Кайсу Оллонгрений мэдэгдсэнчлэн, нэмэлт төсвийг цэргийн техник хэрэгсэл, тухайлбал, зургаан F-35 сөнөөгч онгоц, дөрвөн MQ-9 Reaper нисэгчгүй онгоц худалдан авахад зарцуулна. "Батлан хамгаалах яамны зардлын энэхүү өсөлт нь Голландын хувьд "хүйтэн дайн"-аас хойших дээд амжилт" гэж AP агентлаг мэдээлсэн байна.
Харин К.Оллонгрен сайд "Украинд болж буй үйл явдал болон дэлхийн бусад хямрал Голланд улс аюулгүй байдалдаа илүү анхаарах шаардлагатайг харуулж байна. Энэ нь Батлан хамгаалахын төсвийг нэмэх шийдвэр гаргахад түлхэц болсон" гэж онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ