Хүнсний хямрал болж магадгүй тул шийдэмгий арга хэмжээ авахыг уриалав
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 1-ний өдөр Шведийн нийслэл Стокгольмд уриалга гаргаж хэлэхдээ, Орос, Украины мөргөлдөөн хүнсний хямрал үүсгэж болзошгүй тул олон улсын хамтын нийгэмлэг яаралтай, шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна гэжээ.
Гутерриш мөн өдөр Шведэд айлчилж, Шведийн ерөнхий сайд Андерссонтай уулзжээ. Уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр хэлэхдээ: Украин болон Оросын үр тариа, бордоо олон улсын зах зээлд шинээр орж ирэхгүй юм бол хүнсний аюулгүй байдлыг үр дүнтэйгээр шийдэхэд хэцүүдэх болно. Яриа хэлэлцээрийн арга замаар Орос, Украины мөргөлдөөнийг зогсоохын тулд цаашид хичээн ажиллах болно. Хүнсний хямрал үүсэх магадлал их байгаа, онцгойлон хөгжиж буй улс орнуудад хүнсний хямрал гарч болзошгүй тул олон улсын хамтын нийгэмлэг яаралтай, шийдэмгий арга хэмжээ авахыг уриалж байна гэжээ.
Тэрээр 5-р сарын эхээр Сенегал улсад хийсэн айлчлалын үеэр: Орос, Украины мөргөлдөөн хөгжиж буй орнуудын эдийн засагт хүнд ноцтой нөлөө үзүүлж, Африк тивийн хүнс, эрчим хүч, санхүүгийн гурван том хямрал улам хүндэрч байна гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ