Эмэгтэй хүн АНУ-ын зэвсэгт хүчний салбарыг анх удаа удирдана
Лхагва гарагт адмирал Линда Фейган албан ёсоор тангараглаж, АНУ-ын зэвсэгт хүчний түүхэнд эргийн хамгаалалтын командлагчаар томилогдсон анхны эмэгтэй болов. Энэ үеэр ерөнхийлөгч Жо Байден "Тэр, эргийн хамгаалалтын командлагчаар томилогдсон анхны эмэгтэй. Мөн АНУ-ын зэвсэгт хүчний аль нэг салбарыг толгойлсон анхны эмэгтэй. Адмирал Фейганг ганцаардуулахгүйн тулд бид үргэлжлүүлэн ажиллах ёстой. Зэвсэгт хүчний дээд албан тушаалд илүү олон эмэгтэй хэрэгтэй байна" хэмээн мэдэгдлээ. Өмнө нь уг албан тушаалыг адмирал Карл Шульц хашиж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ