БНХАУ нисэгчгүй онгоц тээх хөлөг онгоц бүтээж байна
"БНХАУ нисэгчгүй аппаратыг зөөвөрлөх, тээх зориулалт бүхий Zhu Hai Yun хэмээх хөлөг онгоцыг усанд тавилаа" гэж IBT агентлаг мэдээллээ. Хөлөг онгоцны тавцан нь нисэгчгүй онгоц, жолоочгүй хөлөг онгоц, шумбагч онгоцонд зориулагджээ. "Энэ төхөөрөмжийг далай судлах зорилгоор бүтээсэн. Бид байлдааны даалгавар, тухайлбал, шумбагч онгоцны ашиг сонирхлын үүднээс далайн ёроол судлах, далайд суурилуулах талаар ярьж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн Бээжин мэдэгддэг аж. Zhu Hai Yun-ыг он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ