Сүй тавьснаасаа 60 жилийн дараа гэрлэжээ

      Шотландын нэгэн хос 60 жил үерхсэний эцэст хуримаа хийсэн тухай Daily Mail сонинд бичжээ. Хосын ярьсанчлан тэдэнд харилцаагаа хуульчлах цаг байгаагүй гэнэ. Өдгөө 90 настай Алекс Хэмилтон нэг дүү Жэйнд 1962 онд гэрлэх  санал тавьсан аж. Гэвч хэтэрхий завгүй амьдрал нь хуримлахад саад болдог байсан тул тэд хойшлуулсаар 60 жилийн дараа хурим хийжээ. Удаан хүлээсэн эл арга хэмжээнд тэдний таван хүүхэд, 11 ач, зээ  хүрэлцэн ирэв.                        
     Алекс, Жэйн хоёрын охины хувьд ч хурим бас гэнэтийн бэлэг болсон байна. "Ийм насанд хүрсэн хүмүүс ихэвчлэн оршуулгын тухай боддог. Харин аав, ээж хоёрын маань хурим том баяр боллоо, үнэхээр сайхан  байлаа" гэж сэтгэгдлээ хуваалцав. Түүнийхээр аав нь нэлээн сээтгэнүүр бөгөөд тэд одоо ч болзож, ресторанд өдөр хооллодог гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ