Техасын бага сургуулийн халдлагад амь үрэгдэгчдийн тоо 21 болов

      АНУ-ын Техас мужийн нэгэн бага сургуульд болсон халдлагын улмаас амь үрэгдэгчдийн тоо нэмэгдэж, 21 болов. Энэ тухай ABC телевиз мэдээллээ. Хохирогчдын 19 нь сурагч (голдуу 3-4-р ангийнхан), хоёр нь багш аж. Урьд нь 17 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм.        
    Тавдугаар сарын 25-нд Техас мужийн Ювальд хотын нэгэн бага сургуульд болсон уг халдлагыг сүүлийн арван жилд бага сургуульд гарсан хамгийн том аллагад тооцов. Эмээгээ буудаж хөнөөсөн 18 настай Сальвадор Ромас гэгч ойролцоох бага сургууль руу ороод, сурагчид руу гал нээжээ. 
Эмгэнэлт явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 28-ны нар жаргах хүртэл төрийн далбааг хагас бөхийлгөх тушаал гаргасан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ