Нууцын нууц: Ерөнхийлөгчийн онгоцны сүйрэл


2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленск хотын нисэх онгоцны буудалд газардах байсан Польшийн ерөнхийлөгчийн онгоц 300 метрийн зайд ойд сүйрч, Ерөнхийлөгч Лех Качиньский, тэргүүн хатагтай, албаны олон хүн нийт 132 хүний амь үрэгдсэнийг Польшийн өнөөгийн Батлан хамгаалахын сайд Антони Мачеревич террорист халдлага гэж үзсээр байна. Тэрээр энэ осол бол Польш улсыг удирдлагагүй болгохын тулд зохион байгуулсан халдлага гэжээ. Батлан хамгаалахын сайд Антони онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажилласан Ежи Миллерийн комиссын гаргасан “Энэ осол бол нисгэгчийн алдаа байсан” гэсэн дүгнэлтэд сэтгэл дундуур байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан юм.
Энэ ослын гол шалтгааныг Оросын тал ганцаар судласан бөгөөд тухайн үед НАТОгийн холбооны төлөөлөгч шинжээч нарыг оролцуулахаас эрс татгалзсан байдаг.
Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский, парламентийн 12 гишүүн болон өндөр албаны хүмүүстэйгээ хамт Катынид болох Зөвлөлтийн дотоодын хамгаалахын ажилтнуудын гарт амь үрэгдсэн польшийн офицеруудын дурсгалыг хүндэтгэх гэж яваад онгоцтойгоо сүйрч амь алдсан юм.
Онгоцны ослоор үрэгсдийн цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өгөхдөө сольж, онцгой хэрэг болох онгоцны эд ангиудыг Польшийн талд хүлээлгэж өгөхгүй хэмээсэн байдаг.
2016 оны хоёрдугаар сарын 4-нд Антони Мачеревич энэ ослын шалтгааныг мөрдөн шалгах комиссын ажлыг сэргээхээ мэдэгдэж байсан юм.
Гэвч одоо хүртэл үр дүнд хүрээгүй байгаагийн нууц юу байв
Онгоцны осол болох агшинд тус ойд зугаалж явсан 20 гаруй настай Украйн залуу Андрейгийн утасны бичлэг жинхэнэ утгаараа шуугиан дэгдээсэн юм.
Юутубд тавигдсан бичлэгийг албаны хүмүүс хэн нэгний худал бичлэг хэмээсэн ч түүнийг шалгасан шинжээчид үнэн хэмээн мэдэгдсэн байдаг.
Бичлэгч онгоц дөнгөж суйрсэн үеийнх байсан бөгөөд амь авраач авраач хэмээн орилох хүмүүс, мөн ойд бие биедээ
~Ал, хэмээн тушаал өгөх хүмүүс, буун дуу бүгд бичигдсэн байсан юм
Гэвч бичлэг тавьснаас 4 хоногийн дараа Андрей гэрийнхээ гадаа хутгалуулан эмнэлэгт азаар сэхсэн ч тун удалгүй эмнэлгийн өрөөнд гурав хутгалуулж нас барсан байв.
Мөн Польшийн нисэх албаны ажилтан
Ерөнхийлөгчийн онгоц агаарт дэлбэрсэн хэмээн нотолгоотой мэдэгдэл хийсэн ч маргааш нь гэртээ амиа хорлосон байдалтай нас барсан,
Ерөнхийлөгчийн нас барсан шалтгааны талаар олон нийтийн өмнө тайлбар хийх ёстой байсан дотоодын хамгаалахын ажилтан ч өрөөндөө нас барсан хэмээгдэх үй олон баримтууд ил гарсаар байгаа юм.
Гэвч энэ одоо ч цаашид нууцын нууцад үүрд үлдэхээр болж байна.
Польшийн ерөнхийлөгч Орос оронд айлчлахаас өмнөхөн Орос оронд хэлмэгдсэн олон иргэний үхлийн бурууг Польш орон өөрсдөө шалган илрүүлж хариуцлага тооцох болно хэмээн мэдэгдэж байсан гэдэг.
Сайхан Уул.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ