Европт 100,000 америк цэрэг үлдэнэ

                      "АНУ ойрын хугацаанд багтааж Европт 100,000 орчим цэрэг үлдээнэ" гэж CNN агентлаг албаны эх сурвалжаас эш татан мэдээлэв. Хэрэв НАТО Европт нэмэлт сургуулилт хийхээр шийдсэн бол тус тив дэх америк цэргүүдийн тоо түр хугацаагаар нэмэгдэж болзошгүй аж. Тэрчлэн АНУ "аюулгүй байдлын нөхцөл байдал өөрчлөгдсөн"-ий улмаас Европт шинэ бааз байршуулбал цэргийнх нь хүчний тоог нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Эдгээр төлөвлөгөөг НАТО-гийн орнуудын зэвсэгт хүчний ерөнхий  командлагч нар Бельгийн нийслэл  Брюссельд хуралдсаны дараа Вашингтонд хэлэлцсэн  юм.                                                Өмнө нь АНУ "ОХУ-тай тулалдахын тулд" хуягт батальоноо Литвад нэмж байршуулах нь тодорхой болсон. Харин уг орны Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Европын тогтвортой байдалд эргэлзэж, "ОХУ-ын Украинд явуулж буй ажиллагаанаас болж, аюул заналхийлж байна" хэмээн мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ